Н.Дэмбэрэл МҮОНРТ-ийн ерөнхий захирал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-12-22 13:05:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн хурал болж шинэ ерөнхий захирлаар Н.Дэмбэрэл томилогдов.


Н.Дэмбэрэл нь хүүхдийн эмч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2006-2008 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 оноос МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, 2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2018 оноос Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн зөвлөлийн ажлын албаны даргаар тус тус ажиллажээ.


Харин сонгон шалгаруулалтад Н.Дэмбэрийн араас Т.Батзориг, Р.Гандиймаа, Э.Дагиймаа, Ш.Отгон-Өлзий нар удаалсан байна.

相关新闻