Ой тогтоолтын 13 тамирчин Малайзыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-02 16:40:48

Малайз улсын Пенанг хотод энэ сарын 11-12-нд болох Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд 6 орны 98 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө.

Манай улсыг төлөөлж Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн 13 тамирчин /дунд насны ангилалд 9, бага насны ангилалд 4 тамирчин/ дасгалжуулагчийн хамт оролцоно. Энэ тэмцээнд оролцох манай тамирчдын 11 нь хэдхэн сарын хугацаанд бэлтгэгдэж сурах арга барилыг эзэмшин анх удаа оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн орон нутгийн салбарыг анх удаа төлөөлөн Дархан-Уул аймгийн салбараас 10 настай О.Ганжигүүр өрсөлдөнө.

Монгол Улсын багийн багш, дасгалжуулагчаар Б.Баасандорж, тамирчнаар Их мастер Б.Шижир-Эрдэнэ, М.Төгөлдөр, Г.Мөнхбаатар, Б.Батбилэг, Л.Хулан, Ц.Хулан, З.Зулцэцэг, М.Ганчимэг, Б.Ариунзаяа,О.Ганжигүүр, Б.Бат-Эрдэнэ, Б.Хангал, С.Чинбаатар оролцоно. Манай тамирчид өнөөдрийн байдлаар оюуны спортын олон улсын 36 тэмцээнд оролцон 484 медаль хүртэж дэлхийн олон дээд амжилтыг тогтоож Монгол хүний потенциал өндөр гэдгийг дэлхий дахинд харуулаад байна.

Д.Өлзий

相关新闻