Д.Сүхбаатар жанжны эдэлж байсан жинст малгай

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-02-02 10:28:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөр тохиож байна. Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг мандуулах их үйлсийг удирдан, манлайлж хожим нь ард түмний баатар, домогт жанжин болсон Дамдины Сүхбаатарын эдэлж байсан Ёслолын жинст малгайг толилуулж байна.



Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй Д.Сүхбаатарын жинс малгай.


Хүрэн чулуун жинстэй дугуй хилэн малгайн шовгор оройны өндөр нь 14 см, хүрэн чулуун жинс нь отгоны ногоон писүү чулуун гуурстай жинс гуурсны суурийг алт шармал бөгөөд угалз цэцэг хээтэй мөнгөөр хийжээ. Малгайн олон хуньсан нарийн гозгор оройг улаан эрээн торгоор дугуй хилэн малгайн туургийг цэнхэр торгоор доторлож гадаргыг эргэн тойрон хар хилэнгээр тус тус өнгөлсөн байна. Бүч нь хан бугуйвч, хатан сүйх хээтэй улаан ягаан торгон бүч түүнийг хөх даавуугаар доторложээ.


相关新闻