ЕБС-ийн цайны газрын 26 хувь нь нянгийн бохирдолтой гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-06-09 17:05:43

НМХГ-аас боловсролын хяналтын чиглэлээр 81, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 13, Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр 3 нийт 106 байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийснээ өнөөдөр танилцууллаа.

Хяналт шалгалтын явцад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад үйл ажиллагаа явуулсан, зориулалтын бус байранд сургалт явуулсан, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, сургуулийн цайны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Шалгалтад хамарсан 43 сургуулийн цайны газрын 17 буюу 35 хувь нь зориулалтын бус байртай, хүнсний түүхий эд  бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулах байгаагүй аж. Шалгалтын явцад 30 цайны газраас 292 эрүүл зүйн арчдас шинжилгээ авснаас 76 цайны газар нянгийн бохирдолттой гарч, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрэв.

Мөн 80 хувь нь сурагчдын тоо хүчин чадлаасаа 2.1 дахин их байгаагаас нэг сурагчид ногдох талбай бага, ариун цэврийн тоноглол хүрэлцээгүй, сургуулиудын 55 хувь нь биеийн тамирын зааланд нэг цагт 2-3 анги давхцан хичээл ордог, агааржуулалтын систем нь ажиллагаагүй, хичээлийн хэрэглэгдэхүүн, матрас нь хуучирч, урагдан хэрэглээний шаардлага хангахгүй болсон зэрэг зөрчил илэрчээ.

Ердийн сургуулиудаас гадна бага, дунд боловсролын судалгаа, арга зүйн туршилтыг зохион байгуулах чиг үүрэг бүхий лаборатори зарим сургуулиудын сургалтын орчин шаардлага хангахгүй, мэргэжлийн багшаар хангагдаагүй байгаад БСШУЯ дүгнэлт хийх хэрэгтэй хэмээн НМХГ-ын Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч А.Мөнхзаяа хэллээ.

Ж.Болор

相关新闻