Үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-30 07:43:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал даваа гарагт танхим болон цахимаар зохион байгуулж, энэ сарын 31-нд болох Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлаа тодорхой болгов.


МҮОХ өнөөдөр нийт 75 спорт холбооны 179 гишүүнийг эгнээндээ багтаадаг билээ. Энэ удаагийн хурлаар МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх бөгөөд шинээр хийх ажлын төлөвлөгөө төсвийг батлах юм.


Тус хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах тухай танилцуулгыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд танилцуулсан байна.



Харин МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн мэдээллийг тус зөвлөлийн дарга Ж.Баянцагаан танилцуулжээ. Мөн энэ үеэр зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, шинээр гишүүд сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.


Түүнчлэн МҮОХ-ны дүрмийн Ажлын хэсгийн явцын талаар дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар танилцуулсан байна.

相关新闻