Монголын өсвөрийн шатарчид олон улсын цахим тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-01 13:46:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын онлайн шатрын багийн "Nizami Ganjavi - 880" тэмцээнд Монголын өсвөрийн шатарчид оролцоно.


Энэ сарын 2-4-ний өдрүүдэд Азербайжан улсын Шатрын холбооноос зохион байгуулах 17 хүртэлх насны олон улсын энэхүү онлайн шатрын багийн тэмцээнд дэлхийн шилдэг өсвөрийн шатарчид өрсөлдөх юм байна.


Тэмцээн энэ сарын 2-ны 22.00 цагт эхлэх бөгөөд өсвөрийн шатарчид www.tornelo.com вэбсайт дээр Швейцар системээр 3 өдрийн турш 9 өрөг тоглож дүнгээ гаргана.


Монгол Улсаа төлөөлөн оролцох багийн бүрэлдэхүүн:


1. ДШХМ Г.Амартүвшин

2. ДШХМ Е.Төгстөмөр

3. ДШХДМ Б.Тэнүүнболд

4. ДШХДМ Э.Азжаргал

5. ДШХМ Д.Мөнхзул

6. Э.Одмаа

相关新闻