Хүүхдүүдийг талбайд тоглож байхад нь мэдээлэл олгох аргыг үр дүнтэй гэж үзжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНХүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах Олон улсын өдөр 6 дугаар сарын 12-нд тохиодог. Энэ өдрийг угтан Булган аймгийн ХГБХХ, Хөдөлмөрийн хэлтсүүд хамтран нэгэн ажил зохион байгууллаа.
Булган сумын 3,4,6-р багийн тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүдэд "Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр"-ийн талаар болон хүүхдийн утас 108, мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж байгааг нь мэдсэн тохиолдолд хаана хэнд хандах ёстой талаар мэдээлэл хийсэн бол энэ арга хэмжээ өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Мөн насанд хүрээгүй иргэнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт болон хүүхдийн ажил хөдөлмөрийн ялгааг карт ашиглан тоглоомын аргаар сурталчиллаа.
Цаашид хүүхдүүдийг тоглоомын талбайд тоглож байх үеэр нь энэ төрлийн мэдээлэл олгох үйл ажиллагааг улам өргөжүүлэхээр төлөвлөн төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
П.Батням