Унгар: ЕХ, ОХУ яриа хэлцээ хийх хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-30 11:57:42

НҮБ. /TASS/. ОХУ болон Европын Холбоо яриа хэлцээгээ сэргээх хэрэгтэй бөгөөд энэ нь хоёр талын аль алиных нь сонирхол юм гэж Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сцийярто мэдэгдэв.

ОХУ болон ЕХ-ын харилцаанд үүссэн хямрал ОХУ-д төдийгүй Европт хүртэл нөлөөлж байна гэж Петер Сцийярто мэдэгджээ.

“ОХУ болон Европ аль аль нь яриа хэлцээ хийх хүсэлтэй байгаа учраас үүнийг хийх хэрэгтэй. Бид олон улсын хуулийг харилцан хүндэтгэж, үүнд суурилсан бодит харилцааг үргэлжлүүлэх ёстой” гэж тэрбээр мэдэгдээд, хоёр талын харилцааг тогтворжуулах урьдчилсан нөхцөл байгаа бөгөөд тэр бол "ОХУ Минскийн гэрээг хэрэгжүүлэх юм" гэдгийг дурдав.

Түүний энэ байр суурь Европын олон оронд таатай санагдахгүй гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрч, үүнийхээ төлөө шүүмжлэлд өртөж болзошгүйг хүртэл үгүйсгэсэнгүй.

Д.Нямтулга

相关新闻
注释