Боксын Ази тивийн аваргууд 10 мянган ам.доллар хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-21 07:06:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн сонирхогчдын боксын 2021 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-31-нд АНЭУ-ын Дубай хотноо болох бөгөөд тэмцээний шагналын сан 400 мянган ам.доллар юм байна.

 

Энэтхэгийн Дели хотноо болох байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас ийнхүү зохион байгуулах орныг өөрчилсөн билээ.

Ази тивийн АШТ-ий жин, жингийн медаль хүртсэн тамирчдын мөнгөн шагналыг танилцуулахад, алтан медаль - 10.000, мөнгөн медаль - 5.000, хүрэл медаль- 2 мянга 500 ам.доллар тус тус хүртэх юм.

 

Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир нараар ахлуулсан баг тамирчдыг танилцуулахад, эрэгтэй тамирчид: Х.Энхмандах 52 кг, Х.Энх-Амар 57 кг, Э.Цэндбаатар 63 кг, Б.Чинзориг 63 кг, Б.Мишээлт 69 кг, О.Бямба-Эрдэнэ 75 кг, эмэгтэй тамирчдаас Л.Алтанцэцэг 51 кг, О.Есүгэн 57 кг, М.Намуун /60 кг/ нар хүч үзнэ.

相关新闻