Энэ оны эхний улиралд 271 тамирчин, шүүгч цол зэргээ авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооноос “Спортын төрөл, цолны шалгуур тогтоох, цол, зэрэг олгох журам”-ын дагуу энэ оны эхний улиралд /давхардсан тоогоор/ 271 тамирчин, шүүгч нарт цол зэрэг олгожээ.
Тухайлбал, спортын 15 төрөлд спортын мастер
-137, спортын дэд мастер- 92, Улсын шүүгч-6, Олон улсын шүүгч- 36 тус тус
бүртгэгдсэн юм байна.
Ташрамд дуулгахад, Монгол Улсад хөгжиж буй спортын төрлүүд, спортын цол, зэргийн нэгдсэн нэг ангилалтай журам байдаг. Цол олгох ангиллыг тогтоохдоо Олон улсын хэмжээний мастер цолыг Олимп, тивийн наадам, дэлхий, тив, дэлхийн зэрэглэлийн болон Олон улсын А зэрэглэлийн тэмцээнд үзүүлсэн амжилт, нормативыг харгалздаг.
Спортын мастер цолыг олон улсын тэмцээн,
үндэсний хэмжээний спортын наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн, лигийн
тэмцээнд үзүүлсэн амжилт, норматив, олон улсын спортын холбооноос гаргасан
чансаа, зэрэглэлийг харгалзаж тогтоодог.
Мөн спортын дэд мастер цолыг үндэсний
хэмжээний спортын наадам, улс, аймаг, хотын аварга шалгаруулах тэмцээн, лигийн
тэмцээнд үзүүлсэн амжилт, норматив, үндэсний хэмжээний чансаа, зэрэглэлийг
үндэслэдаг байна.
Улсын шүүгч цолыг улс, олон улсын
чанартай тэмцээнийг шүүсэн туршлага, шүүгчийн мэргэжлийн сургалтад хамрагдсан
байдал, холбооны шүүгчийн зөвлөлийн шалгалтын дүн, шийдвэрийг харгалзаж
олгодог. Зэрэг олгох ангиллыг тухайн спортын холбооны цол, зэргийн зөвлөл
тогтоодог байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй
спортын холбоо нь “Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангиллыг шинэчлэх,
нэмэлт оруулах тухай саналыг Зөвлөлд тухайн оны 11 дүгээр сарын 15-ны дотор
хүргүүлж, зөвлөл хэлэлцэж дүгнэлт гарган Сайдын тушаалаар баталгаажуулж дараа
оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрддөг журамтай.