11 иргэнд төрийн дээд одон, медаль гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-29 16:32:24

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр зарлигаар боловсрол, спорт, төр захиргааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдэд УИХ-ын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, аймгийн Засаг дарга Д.Золжаргал нар төрийн дээд одон медалийг энэ сарын 28-нд гардууллаа. 


Алтан гадас одонгоор: 

1.Санжаа Эрдэнэбазар – Төрийн банкны Архангай салбарын захирал

2. Жадамбаа Сэрчиннамжил – Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн багш 

3. Хорлоо Насанжаргал – Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын үйлчлэгч 

4. Дашгэндэн Ганбаатар – Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын ахмад ажилтан 

5. Батаахүү Ганбаатар – Архангай аймгийн 5 дугаар сургуулийн багш 

6. Даваа Нагчааннавган – Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ахмад настан 

7. Цэгмид Сэнгээ – Ихтамир сумын иргэн 


Хөдөлмөрийн хүндэт медаль: 

1. Дондов Бямбаа – Ихтамир сумын иргэн 

2. Аюулгүй Гантулга – Архангай Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн багш 

3. Рэнцэндорж Батболд – Архангай аймгийн Бөхийн Начин клубын багш, дасгалжуулагч 

4. Жааханнаадам Өсөхбаяр - Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын үйлчлэгч.


Монгол Улсын ахуй үйлчилгээний салбарт үр бүтээлтэй ажиллаж мэргэжлийн ур чадвараараа шалгарч, болзлыг хангасан дараах иргэдэд мастер цол тэмдгийг олгов. 


1. О.Уртнасан – Мастер эсгүүрчин 

2. С.Цэцэгмаа – Мастер оёдолчин 

3. Ч.Долгорсүрэн – Мастер оёдолчин 

4. С.Одгэрэл - Мастер оёдолчин 

5. С.Эрдэнэцэцэг - Мастер оёдолчин

相关新闻