Ази тивийн 2021 оны хайбрид нээлттэй АШТ-д оролцсон шатарчдад баяр хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-01 14:36:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын шатрын спортыг дэмжих бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбоо /МШХ/-ны дэд ерөнхийлөгч Б.Саранчимэг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон шатарчдад баяр хүргэн, дурсгалын зүйл гардуулж хүндэтгэл илэрхийлэв.

 

Ази тивийн 15 улсын 20 их мастер тэргүүтэй 82 шатарчин өрсөлдсөн энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ шагналт 8 дугаар байрт, Их мастер С.Билгүүн шагналт 11 дүгээр байрт шалгарсан юм. Мөн ОУМ С.Ган-Эрдэнэ хоёр дахь удаагаа 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх хүртэн, онцгой амжилт гаргажээ.

 

相关新闻