68 согтуу жолоочийг саатуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар хотын ЗЦГ-ын ЖШУХ дээр 339 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 8 гомдол бүртгэгдэж 11 хүн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Баянзүрх дүүргийн нутаг шар хадны замд Hingo Ranger маркийн автомашины жолооч Ж нь БЗД-ийн 17 дугаар хороо Эмнэлэгийн гудамжинд байрлах М-ийн хашааг мөргөж ослын газрыг орхиж явсан байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нүүрс тээвэрлэлтийн замд Nirth benz маркийн автомашины жолооч М нь North benz маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 28 настай эр М-ийн амь нас хохирчээ.
Ж.Батсайхан