Ес дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 1-6 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-08-31 16:40:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын нөхцөл байдлын үед 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын наймдугаар сарын 30-ны өдөр гаргасан захирамжийг танилцуулж байна. 

-“Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны А/292, А/525 дугаар тушаал, Улсын онцгой комиссын 2021 оны 06 дугаар албан даалгавар, аймгийн Онцгой комиссын 2021 оны 43 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн захирамжлах нь:

1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын үед хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг Боловсрол, соёл, урлагийн газар (Т.Эрхэмбаяр)-т даалгасугай.

2. 2021-2022 хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021 оны 09 дүгээр сарын 01-нээс 13-ны өдрийг хүртэл 1-6 дугаар ангийн сурагчдыг цахимаар, 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 7-12 дугаар ангийн сурагчдыг танхимаар буюу 5/9-ийн зарчмаар хичээллүүлсүгэй.

3. Холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар (Н.Сумъяабазар), Боловсрол, соёл, урлагийн газар (Т.Эрхэмбаяр)-т тус тус үүрэг болгосугай.

4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (Г.Чинбат)-д даалгасугай” хэмээжээ.


相关新闻