ГОВЬ-АЛТАЙ: “Хурдан” киоск төхөөрөмжөөс 24 цагаар 600 үйлчилгээ авах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-04 09:48:52

Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн иргэд 22 байршил дахь “Хурдан” киоск төхөөрөмжөөс 24 цагаар 600 үйлчилгээ авах боломжтой. 


Тус аймгийн хэмжээнд 22 цэгт төрийн үйлчилгээний "Хурдан" киоск төхөөрөмж байршсан бөгөөд сүүлийн 5 сарын хугацаанд 11 мянга гаруй лавлагаа, тодорхойлолт гарсан тухай Говь-Алтай аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсээс мэдээлэв. 


Иргэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүссэн цагтаа төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 үйлчилгээ авах боломж бүрдсэнийг онцлон мэдээлэв.

相关新闻