Коронавирусний халдварын тохиолдол 4717-д хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-01 16:26:50

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 582 шинжилгээ хийгдсэнээс коронавирусний халдварын 105 тохиолдол  шинээр илэрлээ. Үүнээс  Есөнбулаг суманд 54, Шаргад 2, Төгрөгт 3, Бугатад 23, Цээлд 3,  Бигэрт 2, Хөхморьтод 1, Баян-Уулд 2, Даривд 4, Тонхилд 1, Тайширт 3, Чандманад 2, Эрдэнэд 2, Алтайд 1, Жаргаланд 1, Баянтооройд 1 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд аймгийн хэмжээнд 4717 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна. 

Есдүгээр сарын 1-ний байдлаар коронавирусний халдварын улмаас 855 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 729 хүний биеийн байдал хөнгөн, 101 нь хүндэвтэр, 23 нь хүнд, 2 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 3856 нь бүрэн эдгэрсэн байна. Тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 38985, хоёрдахь тунд 36442 иргэн хамрагдаад байгаа ажээ.

相关新闻