Засаг дарга О.Амгаланбаатар хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-01 17:52:24

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээндээ: 

-"Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, алба хаагчид, оюутан сурагчид, эцэг эхчүүд та бүхэндээ 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье. 

Боловсролын чанарыг сайжруулах төслийн хүрээнд багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, сурагчидтайгаа нарийн уялдаа холбоотой ажиллаж боловсролын чанараараа улсдаа тэргүүлэгч аймаг болохын төлөө хамтдаа хичээцгээе. 

Нийт багш, сурагчдадаа халдвар хамгааллын дэглэмээ баримтлан эрүүл энх байж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсье" гэлээ.

相关新闻