Амралтын өдрүүдэд Говь-Алтай, Завхан аймгийн хэрэглэгчдийн эрчим хүчийг хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-03 14:50:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлынхаа хүрээнд энэ амралтын өдрүүдэд Говь-Алтай, Завхан аймгийн хэрэглэгчдийн эрчим хүчийг хязгаарлахаар болжээ. 

 

Тодруулбал, есдүгээр сарын 4,5-ны өдрийн 09:00-18:00 цагийн хооронд Говь-Алтай , Завхан аймгийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж төлөвлгөөт “0” зогсолт хийж засварын ажил хийх ажээ. Иймд хэрэглэгчид та бүхэн цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ зохицуулаарай хэмээн Алтай Улиастайн Эрчим Хүчний Систем ТӨХК-аас анхааруулан мэдэгдсэн юм.


相关新闻