Коронавирусний халдварын улмаас 936 хүн эмнэлгийн тусламж авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 329 шинжилгээ хийгдсэнээс коронавирусний халдварын 90 тохиолдол шинээр илэрлээ. Үүнээс Есөнбулаг суманд 51, Төгрөгт 1, Бугатад 3, Цээлд 1, Баян-Уулд 1, Даривд 11, Тонхилд 2, Тайширт 5, Чандманад 3, Эрдэнэд 1, Жаргаланд 2, Хөхморьтод 2, Халиунд 2, Баянтооройд 2, Бигэрт 1, Дэлгэрт 2 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд аймгийн хэмжээнд 4924 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна.
Есдүгээр сарын 3-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 936 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 808 хүний биеийн байдал хөнгөн, 102 нь хүндэвтэр, 26 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 63 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 3982 нь бүрэн эдгэрсэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 1117 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.