Автобусны түлшийг өндөр үнээр авч байсан зөрчил илрэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШӨХТГ-аас явуулсан шалгалтаар "Зорчигч тээврийн нэгтгэл" компани нь нэр бүхий компаниудаас тендер зарлалгүйгээр зах зээлийн ханшаас өндөр үнээр түлш худалдан авч байсныг тогтоожээ.
Тус нэгтгэл жилд 20 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг. Үүний 50 хувь буюу 10 орчим тэрбум төгрөгийг дизель түлш авахад зарцуулдаг байна. Гэтэл жижиглэнгийн үнээс 35 төгрөгөөр, бөөний үнээс 100 орчим төгрөгөөр илүү өртгөөр худалдан авалт хийж байсан нь шалгалтаар нотлогджээ. Хэрэв тус нэгтгэл бөөний үнээр түлшээ авдаг байсан бол нийтийн тээврийн үнэ 500 төгрөгөөс доогуур байх боломж байсныг судалгаа харуулж байгаа гэв.
Түүнчлэн тус байгууллага худалдан авалтаа зохих хууль журмын дагуу явуулсан бол түлшний зардлаа 22 хувиар бууруулах буюу нийт 2.3 тэрбум төгрөг хэмнэх бололцоотой гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс ШӨХТГ-аас Зорчигч тээврийн нэгтгэлтэй худалдаа хийсэн “Сод Монгол”,“М Ойл" компанийг Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар болжээ. Мөн ШӨХТГ-аас торгууль тооцох бичиг баримтыг бүрэн бүрдүүлээд байна хэмээн мэдээллээ.
Н.Отгончимэг
Гэрэл зургийг Н.Батбаяр