МУИС-ийн магистр, докторын бүртгэл эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-07-06 15:30:11

МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын элсэлтийн бүртгэлийг энэ сарын 01-нээс http://burtgel.num.edu.mn/ хаягаар зөвхөн цахим хэлбэрээр явуулж байна.

Элсэлтийн шалгалт ирэх сарын 24-31-ний хооронд явагдах бөгөөд шалгалтыг заасан хугацаанд өөрийн биеэр ирж өгнө. Шалгалтад тэнцэгч нь харьяа бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд очиж бүртгүүлэн, элсэлтээ баталгаажуулж сургалтын нэгдсэн цахим системд нэвтрэх эрх, суралцах хичээл, багшаа сонгож, сургалтын суурь хураамж болон сонгосон хичээлийн төлбөрөө цахим хэлбэрээр төлөх юм. Хичээл ирэх 9 дүгээр сарын 19-нд эхэлнэ.

Бүртгэл ирэх сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

相关新闻