Малчин залуу дөрвөн хүний амь насыг үерээс аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-07-06 15:38:07

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Дунд-Улиастайн ам” гэдэг газарт үерийн улмаас айлын дөрвөн хүн амь насаа алдах байсныг нутгийн малчин Ш.Сайнбаяр аварсан байна.   

Тодруулбал зургадугаар сарын 29-нд “Дунд-Улиастайн ам” гэдэг газарт үер бууж, малчин А-гийн дөрвөн ханатай гэр, малын хашаа бүрэн урсаж, бог мал хорогдон, “Verna” маркийн автомашин хайрганд дарагдсан, тус багийн “Мараатын ам” гэдэг газарт мөн малчин Б, Э, Т гэдэг 3 айл усанд автсан байна. Ослын дуудлагын дагуу аймгийн ОБГ-ын аврагчид очиход малчин А-гийн гэргий, гурван хүүхдийг нь иргэн Ш.Сайнбаяр үерийн уснаас гаргаж, амь насыг нь авран хамгаалсан байжээ.

Шуурхай бүлэг малчин А-гийн гэр бүлийн гишүүдийн бичиг баримт, үнэт эд зүйлсийг, малчин Б-гийн Verna” маркийн суудлын автомашиныг хайрганаас ухаж гарган хүлээлгэн өгсөн байна.

Иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн иргэн Ш.Сайнбаярт Онцгой байдлын албаны нэрийн өмнөөс талархал дэвшүүлжээ.

Н.Туяа

相关新闻