Бүс нутгийн хуульчдын Дархан эрхийн тунхаглалыг батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-07 10:31:07

Азийн Хуульчдын холбоодын ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт энэ сарын 21-22-нд Улаанбаатар хотноо болно.

Азийн Хуульчдын холбоодын ерөнхийлөгчдийн дээд хэмжээний чуулга уулзалт нь 1990 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулсан улс төрөөс ангид, бие даасан байгууллага юм.

Тус байгууллага нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Хуульчдын холбоодын мэргэжлийн, бие даасан байдлыг хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүсийн хуульчдын нийгэмлэгүүдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн. Монголын Хуульчдын холбоо нь 2014 онд гишүүнээр элссэн байна. Улмаар өнгөрсөн жил БНЭУ-ын Гао хотод болсон уулзалтаас уулзалтаас 2016 оны ээлжит чуулга уулзалтыг анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг авчээ. Энэ удаагийн уулзалтаар “Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал: хуульч ба хуульчдын холбооны оролцоо”, “Уул уурхай ба хүний эрх, эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх санаачлага” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, бүс нутгийн хуульчдын Дархан эрхийн тунхаглалыг батлахаар төлөвлөсан байна.

Ч.Ариунболд

相关新闻