Байгалийн түүхий эдийн судалгааны талаар эрдэмтэд чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэнгээс уламжлалт 4 дэх удаагийн “Байгалийн түүхий эдийн химийн судалгаа болон боловсруулалт” олон улсын хурлыг зохион байгуулна.
Хуралд ургамал, биологийн болон эрдэс түүхий эдийн онцлог, химийн судалгааны талаар 40 гаруй аман илтгэл, 50 гаруй ханан илтгэл хэлэлцэх юм. Хуралд гадаадын 6 орны 40 гаруй, Монголын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 150 гаруй эрдэмтэн, судлаач оролцоно.
Монгол орны биологийн болон эрдсийн гаралтай түүхий эдийн судалгаа нь манай улсын шинжлэх ухаан технологийн хөгжлийн бодлогод чухал байрыг эзэлдэг бөгөөд энэхүү хурал нь энэ чиглэлээр манай улсад хийж буй судалгааны ажлыг тоймлон судлаачдын харилцан бие биенээсээ суралцах, шинэ мэдээлэл олж авах боломжийг хангадаг.
Энэхүү хурал нь Монгол орны төдийгүй гадаадын өндөр хөгжилтэй улсуудад хийж буй судалгааны ажлын шинэлэг үр дүнг харилцан танилцуулах, цаашдын хамтын ажиллагааны суурийг тавихад чухал ач холбогдолтой юм.
Тус хурал маргааш “Блю скай” зочид буудлын хурлын танхимд болно.
Ж.Болор