Ус алдаж байгаа нь дулаан дамжуулалтад нөлөөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Цэвэр усны шугамд гэмтэл гарч ус алдаж байгаа нь дулаан дамжуулалтад нөлөөлж байгаа тухай “Мандал голомт” ХХК-аас мэдээллээ.
Өнөөдөр халаалтын дөрөвдүгээр зуухнаас урагш “Шаргал наран”-гийн чиглэлийн цэвэр усны шугамд гэмтэл гарснаас үүдэн дулаан дамжуулах шугамд дулааны алдагдал үүсээд байна. Тодруулбал: “Ундарга–Алтай” ААТҮГ-ын цэвэр усны шугамд гэмтэл гарч 36:1-ээс 36:9 дүгээр худаг хүртэлх худгууд усаар дүүрснээр дулаан дамжуулах шугамд алдагдал үүсч хэрэглэгчдэд дулаан зохих градусаар очих боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тухай Алтай хотын дулаан хангамжийн 90 гаруй хувийг хариуцагч “Мандал голомт” ХХК-аас мэдэгдлээ.