Номын баярын уралдаануудын дүн гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. "Номын баяр-2021" үйл ажиллагааны хүрээнд "Номын сан миний амьдралд" эсээ бичлэгийн уралдааныг хоёр насны ангиллаар, "Миний хайртай үлгэрийн баатар" гар зургийн уралдааныг бага бүлгийн сурагчдын дунд зохион байгуулсан.
Эсээ бичлэгийн уралдааны "Насанд хүрэгч" ангилалд тэргүүн байрт Э.Цэрэнжаргал /Шинэ эхлэл төвийн ерөнхий менежер/, дэд байрт М.Нацаг-Юм /Ахмад багш/, гутгаар байрт: Н.Данинов /Идэвхтэн уншигч/ нар шалгарсан байна.
Эсээ бичлэгийн уралдааны "Ахлах бүлэг" ангилалд Лаборатори 1-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Энхчимэг оржээ.
Харин "Миний хайртай үлгэрийн баатар" гар зургийн уралдаанд Төвшрүүлэх сумын 2а ангийн сурагч Э.Далайцэрэн тэргүүлсэн бол тус сургуулийн 2б ангийн сурагч Г.Мөнхгэрэл, Г.Ган-Эрдэнэ нар удаалсан байна.
Номын баярын үйл ажиллагаанд Лаборатори 1-р сургууль болон 3, 4, 5-р сургууль, Төвшрүүлэх, Булган, Цэцэрлэг, Жаргалант сумын хүүхэд залуучууд, идэвхтэн уншигч нар идэвхтэй оролцжээ.