Коронавирусний нийт тохиолдол 11349 болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 55 сорьцоос 12, түргэвчилсэн оношлуурын 140 шинжилгээнээс 49, нийт 61 тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 11349 болов.
Өчигдөр 82 хүн тусгай эмнэлгүүдээс, өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлсэн 16, сумдад гэрээр эмчлүүлсэн 15, нийт 113 хүн эдгэрсэн.
Нийт тохиолдлын 10770 буюу 94,8 хувь нь эдгэрсэн.
Нийт нас баралт: 35
Эмчлүүлж байгаа 710: Үүнээс: 23 тусгай эмнэлэгт - 542
Биеийн байдал: Хөнгөн 475, хүндэвтэр 62, хүнд 3, маш хүнд 2.
ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 93: Ар Мөнгөнчагнуур - 47, Ар Мөнхжин - 25, Ар Манал - 21
Сумдад гэрээр эмчлүүлж байгаа: 75
Эмчлүүлэгчдийн нас:
0-5 нас: 96
6-15 нас: 115
16-39 нас: 249
40-59 нас: 169
60-аас дээш: 81
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 1991
Аймгийн хэмжээнд I тунд 60383, II тунд 56497, III тунд 13392 хүнийг дархлаажуулсан байна.