Халдвараар өвчилсөн 11323 хүн бүрэн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-09 16:46:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 182 шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 59 тохиолдол шинээр илэрлээ. Үүнээс аймгийн төв Есөнбулаг суманд 28, Алтайд 1, Баян-Уулд 9, Баянтооройд 1, Бугатад 1, Гуулинд 4, Дэлгэрт 4, Тонхилд 4, Халиунд 3, Цогтод 1, Чандманьд 1, Шаргад 1, Эрдэнэд 1 халдвар илэрч аймгийн хэмжээнд 11829 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна.

11 дүгээр сарын 9-ний байдлаар коронавирусний халдварын улмаас 59 хүүхэд, 246 насанд хүрэгч эмнэлгийн тусламж авч хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үүнээс 200 хүний биеийн байдал хөнгөн, 90 нь хүндэвтэр, 13 нь хүнд, 2 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин гэрийн ажиглалтад 186 хүн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 96 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 11323 нь бүрэн эдгэрчээ. 

Тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 43258, хоёр дахь тунд 39156, гурав дахь тунд 7337 иргэн хамрагдаад байгаа аж.


相关新闻