Жороо морьдын уралдаанд Булганы уяачийн морь түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНХүй долоон худагт болсон уяачдын наадмын жороо морьдын уралдаанд Булган аймгийн Рашаант сумын уяачын морь түрүүллээ.
Тус сумын уяач Д.Жаргалсайханы цавьдар морь ийнхүү 13 дахь жилдээ болж байгаа жороо морьдын уралдааныг тэргүүллээ. Улсын наадмыг дуусмагц үргэлжилсэн уяачдын наадамд 7 аймгийн 40 гаруй хүлэг шандас хурдаа сорьж, 64 бөх зодогложээ.Рашаант сумын уяач Д.Жаргалсайханы хувьд тэрээр 10-аад жил морь уяж байгаа бөгөөд улсын, аймаг сумдын наадам, тэмцээнүүдэд айргийн таваас аман хүзүү, түрүү байг цөөн биш удаа хүртэж байв.
П.Батням