Азийн хөгжлийн банкны цахим хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-09 11:37:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулсан баруун бүсийн цахим хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд оролцлоо. 

Монгол Улс Азийн Хөгжлийн банк (АХБ)-нд гишүүнээр элссэний 30 жилийн ойг тохиолдуулан тус банкны дэмжлэгтэй орон нутагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн туршлага, сургамжийг хуваалцах, орон нутгийн хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцох зорилгоор бүсийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа аж. Тэгвэл 12 дугаар сарын 8-нд баруун бүсийн аймгууд болох Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийг оролцуулан зохион байгуулж байгаа юм Хэлэлцүүлгийн эхний хэсэгт аймгуудад тус банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслүүдийн үр дүн, сургамж болон ирээдүйн хамтын ажиллагааны хүрээний талаар видео танилцуулга хийж, түүний дараа Засгийн газрын төлөөлөл болон 5 аймгийн Засаг дарга нар оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Энэхүү хэлэлцүүлгээр орон нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилд тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийн шийдлийн талаар санал солилцлоо.


相关新闻