Бугат сумын сурагчид 1-100-тын 3360 ширхэг мөнгөн дэвсгэртийг хуримтлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-10 15:16:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяны хүрээнд аймгийн 18 сум, 2 тосгоны ЕБС-ийн сургуулийн сурагчдын дунд “Бага наснаас бага багаар хуримтлуулъя” жижиг мөнгөн дэвсгэртээр ангийн хуримтлал үүсгэх уралдаан зарлан дүнгээ гаргажээ.

Говь-Алтай аймаг дахь Монголбанкнаас 18 сумын ХААН банк, Төрийн банкны ажилтнуудтайгаа хамтран сумдын сургуулийн багш, сурагчид тэдний эцэг эхчүүдэд мэдээлэл, танилцуулгыг сайн хийж хүүхдүүдэд хуримтлалын ач холбогдол тэр дундаа “Хуримтлалыг заавал их мөнгөөр эхлэх албагүй, бага багаар, тасралтгүй, зорилготой хуримтлуулах нь чухал” -ыг ойлгуулахыг зорьсон тухай Говь-Алтай аймаг дахь Монголбанкнаас мэдээлэв.

Уралдаанд хамгийн идэвхтэй, олон анги, сурагчдыг хамруулсан Бугат сум дахь банкны нэгжийн хамт олон сумынхаа дунд сургуулийн 1-9 дүгээр ангийн 14 бүлгийн 280 гаруй сурагчийг хамруулсан байна. Эдгээр сурагчид 1-100тын мөнгөн дэвсгэртийн нийт 3360 ширхэг, 142,031 төгрөгийн сайн болон муу тэмдэгтийг хуримтлалд цуглуулж харгалзах сайн тэмдэгтээр солиулан ангийн хуримтлалаа үүсгэсэн байна.

相关新闻