УОК- ын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Дэд бүтэц, газар хөдлөлтийн тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Тодруулбал, Улсын Онцгой байдлын ерөнхий газрын гамшгийн шуурхай удирдлагын газрын дэд бүтэц, газар хөдлөлтийн тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан “Шуурхай бүлэг”-ийн гишүүд аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн байдал болон "Ковид 19" цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.
Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Хүчилтөрөгийн үйлдвэр”, “Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төв, “Шинжилгээний нэгдсэн цэг”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ажлын багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б.Болорхорлоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтэн П.Энхбаяр, Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Х.Бодьсайхан нар ажиллаж байна. Тэд малын гоц халдварт өвчин гарсан Халиун, Төгрөг, Шарга, Тайшир, Баян-Уул, Жаргалан, Хөхморьт суманд ажиллаж, нөхцөл байдлыг үнэлж, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, бүх шатны нутгийн захиргааны байгууллагад чиглэл өгч ажиллаж байна.