Улсын Онцгой комиссоос 70 гэр олгохоор шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-07-16 14:50:03

Улсын Онцгой комиссоос Өлгий суманд болсон үерийн гамшгийн хүрээнд эхний ээлжинд 70 гэр олгохоор шийдвэрлэжээ.

Иргэдээс болон аймаг, орон нутгийн зүгээс гэр олгох хүсэлт гаргасны дагуу ийн шийдвэрлэсэн байна. Улсын Онцгой комисс үерт өртөн орон гэргүй болсон иргэдэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа аж.

Одоогоор хор уршгийг арилгах үйл ажиллагаа тогтворжиж эхэлсэн бөгөөд үерийн голомтоос шилжиж шинэ нутаг дэвсгэрт байршсан айл өрхүүдийг цахилгаанаар хангах, цэвэр усны хангамжийг шийдэх, Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг шуурхай, бодит байдлаар түгээн олгох, гарын үсэг зуруулж баталгаажуулах, цаашид үерийн эрсдэлийн зэрэглэл өндөр тул орон нутгийн хөгжлийн бодлогын хөтөлбөрт үерийн далан суваг барих, зураг төсөв бүтээн байгуулах зардлын тооцоог тусгуулж, үерийн далан барих, ард иргэдийг аюулгүй бүсэд амьдрах боломжийг бүрдүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг аймгийн удирдлагад зөвлөмж болгон хүргүүлжээ.

Б.Туул

相关新闻