Сондгой тоогоор төгссөн дугаартай машин өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-07-17 10:57:15

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өнөөдөр улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг оролцуулна.

АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дэх уулзалттай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 14-нөөс эхлэн автомашины улсын дугаарт хязгаарлалт тавиад буй. Энэхүү хязгаарлалт өнөөдрөөр өндөрлөж, маргаашнаас хэвийн зохицуулалтад шилжинэ.

АСЕМ-ын зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 8-17-ны өдрийн хооронд 10 тонноос дээш хүнд даацын автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг түр хязгаарласан. Хязгаарлалт тогтоосон гудамж замуудад зуны хязгаарлалтын бүс болон Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамж, Богд уулын арын зам зэрэг багтаж байгаа. Мөн хязгаарлалт маргаашнаас хүчингүй болох аж.

Б.Туул

相关新闻