Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг гуравдугаар тундаа хамрагдахыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг коронавирусний халдварын эсрэг нэмэлт тундаа хамрагдахыг Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдэгдлээ.
Тодруубал, Алтай хотод үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний “Буудай” төв болон “Шинэ-Алтай” захын бизнес эрхлэгчдийг энэ сарын 25-нд харьяа өрхийн Эрүүл мэндийн төвдөө хандан гуравдугаар тунд хамрагдаж өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахыг сумын ЗДТГ-аас мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39554, хоёрдугаар тунд 37356, гуравдугаар тунд 14103 иргэн хамрагдсан байна.