Баруун бүсийн өсвөр үеийн аварга шалгаруулах барилдаанд 300 гаруй бөх хүч сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-24 14:05:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Баруун бүс-Түмний манлай 2021” үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах барилдаанд 27 байгууллагын 300 гаруй өсвөрийн бөхчүүд хүч сорин барилдлаа.  

Энэхүү өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааныг Говь-Алтай аймгийн Хантайшир бөхийн дэвжээ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Алтай хотноо зохион байгуулсан юм. Барилдаанд Говь-Алтайн, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн өсвөрийн бөхчүүд оролцсоноос:

11-12нас: 

1. Б.Цогжавхлан (Ховд)

2. Г.Гантохтог (Увс)

3. С.Дашням (Говь-Алтай)


13-14нас: 

1. Б.Тайгали (Баян-Өлгий)

2. Б.Батболд (Увс)

3.М.Буянжаргал (Говь-Алтай)


15-16нас

1. С.Нуртилек (Баян-Өлгий)

2. Я.Ерөөлт ( Увс)

З. Э.Бат-Өлзий (Говь-Алтай) нар шалгарав. Барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Хантайшир бөхийн дэвжээний Удирдах зөвлөлийн гишүүн, UB Oil Компанийн захирал Ж.Сэргэлэн, зохион байгуулагчаар Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газар ажилласан байна. Барилдаанд Улаанбаатар хотоос Дэвжээний Гүйцэтгэх захирал, Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын начин С.Багахүү, Улсын начин Ц.Бямба-Очир, дэвжээний Удирдах зөвлөлийн гүшүүн З.Мөнхзул, Л.Билэгжаргал нар оролцлоо хэмээн зохион байгуулагчаас танилцуулав. 


相关新闻