Согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон 114 жолоочийг журамлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт 250 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 149 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол 9 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 жолоочийн журамлаж, 3 нь зам тээврийн осолд холбогдсон байна.
Зам тээврийн осолд 5 хүүхэд өртсөнөөс гурав нь сургуулийн өмнөх насны, хоёр нь сургуулийн насны 2 хүүхэд байжээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газрын 37 зм-н зүүн замд Зил-555 маркийн Б жолоочтой авто машин онхолдон шатаж зорчигч 37 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 3 хүн гэмтсэн харамсалтай осол гарчээ.