АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын хамгаалалтад цагдаагийн 5000 алба хаагч ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-18 15:07:39

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын хамгаалалтад Цагдаагийн байгууллагын 5000 орчим алба хаагч ажиллаж, үүргээ амжилттай биелүүлсэн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэв.

ЦЕГ 2014 оны 12 сард АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хангах чиглэлээр 125 заалт бүхий төлөвлөгөө боловсруулсан байна. Төлөвлөгөөний дагуу Дээд хэмжээний уулзалтын үеэр ЦЕГ-ын дэргэд Шуурхай удирдлагын штаб, АСЕМ Вилла болон Буянт-Ухаа орчмыг хамгаалалтад ажиллах хоёр түр хүрээ байгуулж , гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан гэдгийг ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар Т.Энхтогтох онцлов.

Тэрбээр, “Энэ сарын 13-18-ны хооронд цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн 7 мянга 83 дуудлага хүлээн авсан. Тухайлбал, 3 гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоож, 20 хэргийг илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 293 хүнийг саатуулж, 7 мянга 26 хүнд торгууль ногдууллаа.

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж, бидэнтэй хамтран ажилласан нийт иргэддээ талархал илэрхийлье” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻