37 мянган малчин зээл аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-07-19 12:18:01

"Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк болон ХААН банкинд нийт 40046 малчин 155 тэрбум 675.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй авах хүсэлт ирүүлжээ.

Долдугаар сарын 8-ны  байдлаар нийт 37424 малчинд 144 тэрбум 6.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.

“Сайн малчин” хөтөлбөр нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн чанар, ашиг шимийг дээшлүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилготой юм.

 Малчны зээлийн хүү 18 хувь байсныг 10 хувь болгон бууруулсны дараа малын хорогдол ихтэй бүс нутгуудад энэ зээлийг авах хүсэлтэй малчдын тоо нэмэгдсэн гэдгийг Монголбанкнаас мэдээллээ.

 Б.Заяа

相关新闻