ИТХ-ын зургаадугаар хуралдаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын зургаадугаар хуралдаан болж байна.
Хуралдаанд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс танхимд 33, цахимаар 4 төлөөлөгч оролцож, 90.2 хувийн ирцтэй хуралдаж байна. Зургаадугаар хуралдааныг ИТХ-ын дарга Д.Даваадорж нээн үг хэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. Энэ удаагийн хуралдаанаар нийт 15 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал,
-Хүндэт иргэн цол олгох тухай
-ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай
-ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай
-Хорооны үйл ажиллагааны журам батлах тухай
-ИТХ-ын хороодын бүрэлдэхүүн батлах тухай
-Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих “Засагт ханы гал голомт” орон нутгийн сангийн журам батлах тухай
-Аймгийн “Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг шинэчлэн батлах тухай
-Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг шинэчлэн батлах тухай
-Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай
-Газрын төлбөрийн бүс, хил зааг, хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай
-Аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө батлах тухай
-Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлах тухай
-Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтоох тухай
-Аймгийн 2022 оны төсвийн тодотгол батлах тухай
-Тогтоол хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ.