Дархлаажуулалтын дөрөвдүгээр тунд 1237 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-23 14:14:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 194 шинжилгээ хийснээс хүүхэд 23, насанд хүрэгч 39 нийт 62 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 173 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд 2, хүнд 13, хүндэвтэр 36, хөнгөн оноштой 122 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 128 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. 

Одоогоор тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39562, хоёрдугаар тунд 37469, гуравдугаар тунд 16374, дөрөвдүгээр тунд 1237 иргэн хамрагдаад байгаа аж.


相关新闻