Өнгөрсөн хоногт 15 хүүхэд коронавирусний халдвараар өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-04 10:22:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 121 шинжилгээ хийснээс хүүхэд 15, насанд хүрэгч 9 нийт 24 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 63 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд 1, хүнд 10, хүндэвтэр 16, хөнгөн оноштой 36 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн сүүлийн 24 цагт 61 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. 

Одоогоор аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39562, хоёрдугаар тунд 37473, гуравдугаар тунд 16422, дөрөвдүгээр тунд 1371 иргэн хамрагдаад байгаа юм.


相关新闻