"Талх чихэр" компани бүтээгдэхүүнээ гадаадад экспортолно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-08-01 14:22:17

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй “Талх чихэр” ХК хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй тайлагналаа.

“Талх чихэр” ХК нь 2016 оны эхний хагас жилд бүтээгдэхүүн, үйл ажиллагааны чанар стандарт, эрүүл ахуйд түлхүү анхаарч техник технологи, сав баглаа боодлоо шинэчлэн сайжруулжээ. Мөн чанарын удирдлагын ISO 9001:2000 тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Олон улсын Чанарын удирлагын ISO 14000 /HACCP/ тогтолцоог нэвтрүүлэхээр удирлагын баг ажлаа эхлүүлсэн аж. Мөн чанлагын үйлдвэрийн өргөтгөл, нэгдсэн агуулах, итгэмжлэгдсэн лабораторид  томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж байгаагаа дуулгав.

Тус компани эхний хагас жилд эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаагаас  бүтээгдэхүүний борлуулалт, цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс буурсан ч  борлуулалтын цар хүрээгээ нэмэгдүүлэхээр орон нутгийн түгээлтийг 2 дахин өсгөжээ. Түүнчлэн бүтээгдэхүүнээ гадаадад экспортлохоор ажиллаж буй аж.

 Б.Заяа

相关新闻