Баян-Өлгий аймагт цемент ачсан автомашин онхолдож долоон хүн нас барлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБаян-Өлгий аймгийн Өлгий суманд өчигдөр 17.00 цагийн орчимд 50 тонн цемент ачсан машин онхолдож долоон хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарлаа.
Тодруулбал тус сумын "Тасбан" ШТС-ын баруун замд Ховд аймгаас ачаа ачиж явсан Hord Benz маркийн автомашины жолооч А нь уруу замаар явах үедээ жолоодлогоо алдаж, замд байсан айлын хашаа, гэр дэлгүүр, мөргөсөн байна. Уг автомашин Баян-Өлгий аймагт болсон үерийн улмаас орон гэргүй болсон айлуудад шинээр байшин барих цементийг зөөвөрлөж явсан аж.
Автомашиныг жолоодож явсан А болон зорчигч 29 настай эмэгтэй З, 3 настай эрэгтэй М нар болон явган зорчигч 42 настай эмэгтэй Ц, 19 настай эрэгтэй Б, дэлгүүрийн худалдагч 15 настай эмэгтэй А, оршин суугч 46 настай эмэгтэй Т нарын 7 хүний амь нас хохирч 6 настай эмэгтэй М гэмтсэн талаар ЗЦГ-аас мэдэгдэж байна.
Ослын газарт Онцгой байдлын алба аврах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Н.Гантуяа