"Хуульчийн про боно өдөр-2022" өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-05 13:03:26

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. "Хуульчийн про боно өдөр-2022" өдөрлөгийг Алтай хотноо зохион байгууллаа. 

Монгол Улсын Үндсэн хуульд "Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэж заасан бөгөөд энэхүү эрхийн хүрээнд иргэн бүр эрх зүйн боловсролоо дээшлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй байдаг.

Үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монголын хуульчдын холбооноос санаачлан 2019 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг "Хуульчдын про боно өдөр" болгон тэмдэглэж ирсэн. Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх зорилтын хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран хууль хяналтын байгууллагуудын сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан уг өдөрлөгийг хамтран зохион байгуулсан тухай аймгийн ИТХ-аас мэдээллээ.

相关新闻