Олон улсын эрдэмтэд XVII зууны улс гүрнүүдийн талаар илтгэл тавина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хотноо энэ сарын 8-9-нд “XVII зууны монголчууд ба дотоод Ази” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
Энэ хурлыг Монгол Улсын ШУА, ОХУ-ын ШУА, Японы Тохокү их сургууль, ӨМӨЗО-ы Багшийн их сургуулийн Аялал жуучлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогч эрдэмтэн судлаачид XVII зууны үеийн улс гүрнүүдийн харилцаа, байлдан дагуулал, төрийн тогтолцоо, зүүн хойд Азийн түүхэн дэх монголчууд зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Д.Өлзий