Даншигт уралдах морьдыг 8 дугаар сарын 6-нд бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-03 15:40:07

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр  их нас болон жороо морьдын уралдаан болно.

Наадамд оролцох морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна. Их насны морьдын уралдаан 8 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан 8 дугаар сарын 7-ны 10:00-13:00 цагт Хүй долоон худагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

相关新闻