Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-07-12 20:11:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан дууслаа.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зургаан насны хурдан морьдын уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж амжилт хүсэн ерөөлөө.


-Дааганы уралдаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Бүжинлхамын Болдбаатарын 219 дугаартай хээр дааг түрүүлсэн. Уг даагыг 11 настай Дулмаагийн Төгөлдөр унаж хурдлуулжээ.

-Соёолонгийн уралдаанд түрүү магнайд хурдалсан Ховд аймгийн Мянгад сумын уяач Батсуурийн Энхбаярын 452 дугаартай халтар үрээг 11 настай Батсүхийн Намжилцогт унасан байна.

-Их насны морьдын уралдаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уяач Сүрэнжавын Энхтөрийн 171 дугаартай дүүгүүр хээр түрүүлсэн бөгөөд 11 настай Эрдэнэчимэгийн Ганбат унаж хурдлуулсан юм.

-Азарганы уралдаанд түрүүлсэн Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын 1770 дугаартай хээр азаргыг 11 настай Буян-Оршихын Энхбаяр унасан байна.

-Шүдлэн насанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы 800 дугаартай тогоруу зээрд халзан түрүүлсэн. Уг үрээг 12 настай Цогтбаатарын Пүрэвбаатар хурдлуулжээ.

-Хязаалан насанд түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Данзандоржийн Одхүүгийн 519 дугаартай зээрд бунданг 12 настай Энхбаатарын Зол-Эрдэнэ унасан байна.

相关新闻