Д.Содномзундуйн нэрэмжит II тэмцээн ирэх сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТСагсан бөмбөгийн ахмад зүтгэлэн Д.Содномзундуйн нэрэмжит "Чингис хаан кап-2016" хоёр дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 7-11-нд Улаанбаатар хотноо болно.
Тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ болон II шигшээ багуудаас гадна БНАСАУ-ын Үндэсний шигшээ баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа бол ОХУ-ын Буриадын лигийн хүчтэй баг, БНХАУ-ын лигийн багууд оролцохоор болжээ. "Чингис хаан кап-2016" олон улсын тэмцээн есдүгээр сарын 18-наас манай эх оронд болох Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээний өмнө зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд чухал ач холбогдолтой юм.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдад сайн сорилго болох бол шигшээ багийн бусад тамирчдын ч ирэх оны бэлтгэлийн эрч хүчээ нэмэх гараа эхэлж байна.
Д.Өлзий