Гашуунсухайтаар 1007 автомашин нүүрс тээвэрлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн Гашуунсухайт
боомтоор энэ
сарын 26-27-нд нүүрс тээврийн 1007 автомашин нэвтэрчээ. Бусад боомтын гаргалтыг дурдвал:
- Ханги боомтоор 456 автомашин,
- Булган боомтоор 138 автомашин,
- Шивээхүрэн боомтоор 410 автомашин,
- Замын-Үүд болон Бичигт боомтоор 26,
- нийт 2037 автомашин хил нэвтэрчээ.
Дурдсан хугацаанд
зэсийн баяжмал тээврийн 95 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол
Бургастай болон Ханги боомтоор 174 автомашин төмрийн хүдэр тээвэрлэснийг УУХҮЯ мэдээллээ.